Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын А/37 дугаар тушаалын дагуу ТӨБЗГ-ын Бүртгэл, ашиглалтын хэлтсийн мэргэжилтэн Д.Тунгалагтуул, Өмчийн ашиглалт, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Г.Одгэрэл нар нь 08 сарын 15, 16-ны өдрүүдэд Сүхбаатар аймгийн Төрийн өмчит байгууллагуудад сургалт зохион байгуулж, “Төрийн өмчийг эзэмшүүлэх гэрээ”-г дүгнэн мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.




